Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Швейцарын хөгжлийн агентлагийн хөгжүүлсэн Мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, гарал үүслийн мөшгөх систем, системийн бичиг баримт, системийн эх код болон мэдээллийн санг оюуны өмчийн эрхийн хамт хүлээн авлаа.
Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад анх 1999/2000 онд зудад нэрвэгдсэн малчдад чиглэсэн хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш бэлчээрийн зүй зохистой ашиглалт, зах зээлийн шинэ боломжийг бий болгох, бодлогын таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий “Ногоон алт, Малын эрүүл мэнд” урт хугацааны хөгжлийн төслийг хэрэгжүүлсэн билээ. Тэр үеэс хойш 17 жил өнгөрч, энэ хугацаанд Швейцарын хөгжлийн агентлаг асар арвин туршлага, сургамжуудыг хуримтлуулж мөн саад бэрхшээлүүдийг хамтдаа туулж, хойч үедээ сайн сайхан ирээдүйг бүтээн үлдээхийн төлөө олон сайхан амжилтууд, үр дүнг бүтээсэн юм.
“Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд Монгол малын гаралтай түүхий эдийн гарал үүсэл, чанарыг баталгаажуулах, бэлчээр, байгаль орчин, мал амьтдадаа ээлтэй арга замаар бэлдсэн гэдгийг баталгаажуулах, зах зээлд өрсөлдөх чадвар, үнэлэмжийг нэмэгдүүлэх, дотооддоо нэмүү өртөг шингээх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн зохистой дадлын стандарт түүний цахим мөшгөх системийг хөгжүүлсэн билээ.
“Хариуцлагатай нүүдэлчин” зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавих шаардлагууд MNS 6891 : 2020 стандартын төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн А-68 дугаар тушаалаар баталсан ажлын хэсэг бэлтгэн, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны арван хоёр дугаар сарын 30-ны өдрийн C/55 дугаар тушаалаар тус стандартыг баталсан. Швейцарын хөгжлийн агентлаг нь “Хариуцлагатай нүүдэлчид” стандарт ба цахим мөшгөх системийн салшгүй хэсэг болох дараах систем, мэдээллийн сангуудыг тусдаа хандивын гэрээгээр хүлээлгэж өгсөн юм.
| Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөшгих системийг хүлээн авлаа |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |