• Өнөөдөр 2025-05-11

Хүчтэй шуурганы улмаас дөрвөн ханатай гэр нуржээ

2022-03-15,   370

    Шуурганы улмаас дөрвөн ханатай гэр нуржээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шарга нэгдүгээр багийн Өвгөн хөтөл гэдэг газар өчигдөр 18:00 цагийн орчим 14-16 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Г, Л нарын дөрвөн ханатай гэр нурсан тухай  тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлжээ.

   Тус мэдээллийн дагуу Нарийнтээл сумын нэгдүгээр багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан байна. Улмаар тэднийг очиход,  хүчтэй шуурга болсны улмаас малчин Г, Ж нарын дөрвөн ханатай хоёр гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн байжээ.


Хүчтэй шуурганы улмаас дөрвөн ханатай гэр нуржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188