• Өнөөдөр 2025-05-11

Утаажилтын бүсээс 33 иргэнийг гаргаж, хоёр иргэний амь насыг авран хамгааллаа

2022-03-14,   271

   Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 45, ой хээрийн түймрийн 1, аврах ажиллагааны 2 буюу нийт 48 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн утаажилтын бүсээс 11 хүүхэд, 32 том хүнийг гаргаж, угаартсан 3 иргэнийг ЯТТТ-103-т хүлээлгэн өгч, хоёр иргэний амь насыг авран хамгааллаа.
 
  Мөн иргэдийн 1,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг аварсан байна. Аюулт үзэгдэл, ослын дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.4%-аар өсчээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ

Утаажилтын бүсээс 33 иргэнийг гаргаж, хоёр иргэний амь насыг авран хамгааллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188