• Өнөөдөр 2025-05-10

Монгол Улс руу нэвтрэхэд ковидын шинжилгээ шаардахгүй

2022-03-14,   433

Өнөөдрөөс эхлэн Монгол Улс руу хилээр нэвтэрч буй иргэдээс коронавирусийн ямар төрлийн шинжилгээг шаардахгүй болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар энэ оны гуравдугаар сарын 14-н буюу өнөөдрөөс эхлэн Монгол Улс руу нэвтрэх иргэдээс ПСР болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй. Тодруулбал, гадаадаас ирэх иргэдэд дараах заалтууд хамаарах аж. Үүнд:

  • Монгол Улсад ирээд эрүүл мэндийн хуудас бөглөнө,
  • Монголд ирсний дараа нэмэлт шинжилгээ авахгүй,
  • Ямар нэгэн хорио тусгаарлалтад орохгүй,
  • Монголд улсад орж ирсний дараа хот, хөдөө орон нутагт зорчих, нисэхэд ямар нэг нэмэлт шаардлага тавигдахгүй,
  • Бүх хүнийг үнэгүй вакцинжуулалтад хамруулах болон ковидын эмчилгээ хийх боломжтой.

 


Монгол Улс руу нэвтрэхэд ковидын шинжилгээ шаардахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188