• Өнөөдөр 2025-06-28

Шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг барилдаанд оролцуулахгүй

2022-03-14,   384

Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Цэцдийн зөвлөлийн гишүүдийн баталсан бөхийн өмсгөл нь дараах шаардлагад нийцсэн байна. 

  •  Зодогны өнгө ба дотор давхарлага хийснийг авах,
  • Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширснийг авах,
  • Элэг бүс 1.5 см голчоос багагүй байна,
  • Зодогны ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах,
  • Зодогны ширээс  найман см хүртэл өргөнтэй 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах),
  •  Зодогны танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, барьц барихгүй хэсэгт хийх,
  •  Шуудагны ширээсийн тоо таваас илүүгүй байх (илүүг авах),
  •  Шуудагны ташаанд нэмэлт ширээс хийснийг авах,
  •  Шуудагны уяа 0.8 см голчтой байх.
  • Уутан зодог эгэм рүү орохгүй зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байна.

Дээрх шаардлагыг гуравдугаар сарын 12-ны өдрийн барилдаанаас эхлэн тавих бөгөөд 2022 он тавдугаар сарын 29-ний өдрийн барилдаанаар дуусгавар болгоно. Заагдсан хугацаанд шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг 2022 оны зургаадугаар сарын 05-ны өдрөөс Монгол бөхийн өргөө болон аймаг сум, орон нутагт болох барилдаанд оролцуулах боломжгүй болох юм.


 


Шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг барилдаанд оролцуулахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188