• Өнөөдөр 2025-05-08

Согтуугаар автомашин жолоодсон 123 зөрчил бүртгэгджээ

2022-03-14,   393

   Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр буюу гуравдугаар сарын 13-нд нийт 1735  гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1430 , хулгайтай холбоотой 35, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 168, гэмт хэргийн шинжтэй 89 мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.

 Мөн автомашин согтуугаар жолоодсон 123, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 168, хүний биед халдсан 63, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 56,  эрүүлжүүлэх байранд хоносон 197, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 46 тохиолдол гарчээ.
 

 


Согтуугаар автомашин жолоодсон 123 зөрчил бүртгэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188