• Өнөөдөр 2025-06-28

Аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаанд аймгийн арслан Ө.Батзул түрүүллээ

2022-03-14,   673

    Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Барилдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Аврагч СХ, Үлэмж органик ХХК-ны бөх, аймгийн хурц арслан Өлзийсайханы Батзул түрүүлж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, "Цагаан-Уулын Магнет" ХХК, "ДЦС-4" ТӨХК, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, аймгийн арслан Энхтөрийн Баасанжав үзүүрлэв.

 
    Их шөвөгт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Алдар СХ, Алтанжолоо групп, Их монголын хүчтэн дэвжээний бөх, аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар, Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, Таван хур ХХК, Даян дэвжээний бөх, аймгийн арслан Доржготовын Батбаатар нар шалгарчээ.

Аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаанд аймгийн арслан Ө.Батзул түрүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188