Нийслэлийн хэмжээнд сүүлийн хоногуудад томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор эмнэлгийн орны ачаалал нэмэгдсэн. Иймээс Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж болон албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны ӨЭМТ-д ажиллалаа.Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж болон албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны ӨЭМТ-д ажиллалаа.
Дээрх эмнэлгүүдийн хувьд хүүхдийн орны ачаалал хэвийн, эм тарианы тасалдалгүй байв. НЭМГ-ын дарга гуравдугаар сарын 10-нд А/43 тоот тушаал гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн ажиллах цагийн хуваарийг уртасгасан. Тодруулбал, гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийг бямба гарагт 10:00-17:00 цагийн хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинетыг ажлын өдрүүдэд 08:30-22:00, ням гарагт 10:00-17:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар зохицуулалт хийжээ. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн ачаалал хэвийн байгааг эмнэлгийн удирдлага, эмч нар хэлж байлаа.
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг, хүүхдийн тасгийн эрхлэгч Т.Батаа нар эмчилгээ үйлчилгээ, тасгийн зохион байгуулалт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тушаал шийдвэрийн хэрэгжилт, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, хүүхдийн өвчлөл, хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн статистик мэдээг танилцуулав. Тус төвийн хүүхдийн тасагт нийт 174 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүүхэд байлаа. Ажлын өдрүүдэд 70-90, амралтын өдрүүдэд 100-120 хүүхэд яаралтай тусламж, хүлээн авах тасгаар үйлчлүүлж, ачаалал эрс нэмэгдсэн байна.
Хүүхдийн томуугийн А (H3N2) вирус, амьсгалын замын синцитиаль вирус орчилд орж, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн хэвтэлт нэмэгдсэн тул хүүхдийн тасгийн 80 орыг хоёр дахин нэмэгдүүлж, дотор, мэдрэлийн тасгуудаа чөлөөлж, нийт 200 хүүхдийн ор дэлгэн, хүн хүчээ нэмжээ. Мөн үүнтэй холбоотойгоор 7-12 дугаар хороодын дотрын тусламж үйлчилгээг “Номун” эмнэлэгт, мэдрэлийн яаралтай тусламж үйлчилгээг Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэг рүү шилжүүлсэн байна. Эмчилгээ, үйлчилгээ хэвийн, гарсан зөрчил дутагдалгүй байгааг мөн онцолж байлаа.
| Өрх, дүүргийн эмнэлгийн ажиллах цагийн хуваарийг уртасгалаа |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |