МҮОХ-ноос 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт уралдаан зарласан билээ.. Шилдгээр шалгарсан нь Ханжуогийн Азийн наадам үзэх эрхээр шагнуулах энэхүү аяны хүрээнд тухайн орон нутаг өөр өөрсдийн хэмжээнд спорт, олимпизмыг сурталчлан дэлгэрүүлэх ажлыг өрнүүлэх юм.
Сүхбаатар аймгийн тухайд бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудаар олимпын галт бамбар аялуулах аяныг санаачилжээ. Энэ ажлын хүрээнд өөрсдийн хийсэн галт бамбарыг өнөөдөр МҮОХ-нд асааж, олимпын аварга Э.Бадар-Ууганаас гардан авлаа. Аймгаа төлөөлөн ирсэн ахмад дугуйчид бамбараа аван дугуйгаар аялсаар нутагтаа хүргэх юм.
Энэ үеэр Сүхбаатар аймгийн “Парис” олимпын зөвлөлийн дарга Ш.Энх-Амар “МҮОХ, БТСУХ, БШУЯ, Монголын үндэсний олимпын академиас зарласан болзолт уралдааны хүрээнд “Парис” олимпын зөвлөл, аймгийн Боловсролын газар, Биеийн тамирын газар хамтран гурвалсан гэрээ байгуулж, төлөвлөгөөгөө гарган ажлаа эхлүүлээд байна. Бид зөвлөлдөж байгаад МҮОХ-ны музейгээс бамбараа асааж, олимпын аварга Э.Бадар-Ууганаас гардаж авъя гэж шийдсэн. Манай аймаг олимпын медальтангүй. Олимпын аваргаас гардан авсан галт бамбар Сүхбаатар аймгийн 80 жилийн ойн хүрээнд бүх сумдаар тойрон аялж, үүнд аймгийн бүх залуу тамирчид хамрагдана. Энэ нь тэдэнд урам зориг өгч, ирээдүйд олимпын наадамд оролцох, медаль авах сэтгэлийн дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна. Анх 2002 онд олимпын зөвлөлүүд байгуулагдаж, нэрсээ сугалаагаар сонгоход манай аймагт Парис хот таарсан. Харин одоо 2024 оны олимп Парис хотод зохиогдох гэж байна. Манай аймгийн тамирчид 2024, 2028 оны олимпод амжилттай оролцож, медаль авахыг бэлгэдэн энэхүү галт бамбарын аяныг эхлүүлж байна” хэмээлээ.
| Сүхбаатар аймгийг тойрох галт бамбарын аялал МҮОХ-оос эхэллээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |