Монголын Анагаах ухааны академи(МАУА)-ийн ээлжит чуулган өчигдөр болсон. Тус чуулганаар Анагаах ухааны академийн 2021 оны эрдэм шинжилгээ үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэв.
Анагаах ухааны академийн ерөнхийлөгч нь ШУА-ийн гишүүн байх дүрэмтэй бөгөөд энэ удаа академич Н.Баасанжав, Ш.Болд нар нэр дэвшсэн юм.
Нэр дэвшигч Н.Баасанжав нэрээ татаж, академич Ш.Болд 96 хувийн саналаар Монголын Анагаах ухааны академийн ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Ерөнхийлөгчөөр сонгогдсон академич Ш.Болд хэлэхдээ “Юуны өмнө надад итгэл хүлээлгэж ерөнхийлөгчөөр сонгосон явдалд талархаж байна. Үүнийг би том хариуцлага гэж үзэж байна. Миний бие МАУА-ийн гишүүнээр 16 жил, ШУА-ийн гишүүнээр 11 жил ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт 30 шахам жил ажилласан байна. Би нэг зүйл хийхсэн гэж боддог юм. Тэр нь юу вэ гэхээр “Монголын Анагаах ухааны академичид” гэсэн цуврал бүтээл гаргая. Тэр цувралд намтар бичихгүй, сургааль үг бичихгүй, гэр бүлийн асуудал бичихгүй, түүх бичихгүй, хэн нэгэн хүний дурсамж бичихгүй. Зөвхөн тэр хүний шинжлэх ухаанд оруулсан гавьяатай зүйлийг нь гаргаж ирж нийгэмд түгээх ёстой. Энэ ажлыг юуны түрүүнд хийе гэж бодож байна.
Та нар маань бүгдээрээ инноваци бүтээдэг, бүгдээрээ хэрэглэгчдэд хэрэгтэй зүйлийг бүтээдэг хүмүүс учраас энэ бүтээлийг нийгэмдээ болон цаашаа дэлхийд таниулах ажлыг хийнэ.
Монголын Анагаах ухааны академи өөрийн гэсэн санхүүжилттэй байх бүрэн боломжийг нээж ажиллана гэж бодож байна. Гадаад харилцаа бол туйлын чухал, үүнийг илүү өргөн хүрээнд ажиллуулья. Би академийг академик байгууллага гэхээсээ илүүтэй бизнесийн байгууллага гэж харж байна. Монголын Анагаах ухааны академи бол бизнесийн байгууллага. Бид академчидынхаа толгойд байгаа тэр их оюуны бүтээлийг мөнгө болгох ёстой. Үүний төлөө ажиллах ёстой. Эмчилгээний болон шинэ эм гаргаж авах технологиудаас бид яагаад ашиг олж болдоггүй юм. Академичдын нэр хүндийг нийгэмд үзүүлэх байр суурийг, ялангуяа юу хийж бүтээсэн юм гэдгийг илүү тод гаргаж ирэхийн төлөө ажиллана. Мэдээж ШУА-иас өгч байгаа чиглэл та бүгдийнхээ ажлын төлөвлөгөө дүрмийнхээ дагуу ажиллах болно. Ахмад үеийн туршлага хэрэгтэй, та нар маань дэмжээрээ. Хамтраад Монголын Анагаах ухааны академийг нийгэмд ямар нөлөө үзүлэх юм, хүн амд ямар нөлөө үзүүлэх юм, Монгол улсын эрүүл мэндийн системд ямар нөлөө үзүүлэх юм. Магадгүй Азид цаашлаад дэлхийд Монголын Анагаах ухааны академи ямар нөлөө үзүүлэх юм гэдэг суурийг тавья” гэсэн юм.
| Монголын Анагаах ухааны академийн ерөнхийлөгчөөр Ш.Болд сонгогджээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |