Бага насны хүүхдийн дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тохиолдол нэмэгдэж, эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдээд байна. 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн үндсэн тусламж, үйлчилгээний нийт 2,363 орон дээр 2,522 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, орны дүүргэлт 106.7 хувьтай байгаа нь өмнөх долоо хоногийн мөн үеэс 11 хувиар нэмэгдсэн. Хүүхдийн орны ачаалал 99.7 хувьтай буюу 1,480 орон дээр 1,475 хүүхэд эмчлүүлж байгаа нь өмнөх долоо хоногийн мөн үеэс 5.8 хувиар нэмэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 625 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн орны нэгдсэн төлөвлөлтийн III үе шатны дагуу зарим дүүргийн хүүхдийн тусламж, үйлчилгээг ЭМЯ-ны харьяа Эх, хүүхэд, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2, Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон Төрийн албан хаагчдын Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн, хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байна
Нөхцөл байдалтай уялдуулан Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн ЭМТ-ийн хүүхдийн тусламж, үйлчилгээтэй танилцлаа. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед томуугийн шинж байдал, өвчлөлийн босго үзүүлэлтийг үндэслэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, өвчлөл дэгдэлтийн нөхцөл байдалд нийцүүлэн эмнэлгийн тасаг, нэгжийн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах, эм эмнэлгийн хэрэгсэл, хүний нөөцийн хангамжид анхаарал хандуулах зэргээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 451 хүүхэд, Баянгол дүүргийн ЭМТ-д 240 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 189 ор, Баянгол дүүргийн ЭМТ-д 61 ор нэмэлтээр дэлгэн хүүхдийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл их байгаатай холбогдуулан 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд өрх, тосгоны Эрүүл мэндийн төв бямба гарагт 10:00-17:00 цагийн хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08:30-22:00, ням гарагт 10:00-17:00 цаг хүртэл уртасгасан цагаар тус тус ажиллах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцах явцад, томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт анхаарах, хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний зааврын хэрэгжилтэд анхаарах, нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөмж өглөө.
| Бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл их байгаатай холбогдуулан хүүхдийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллана |
|
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |