• Өнөөдөр 2025-05-08

Т.ДЭЛГЭРХҮҮ: Капитал банкны 353 мянган харилцагчийн 239 тэрбум төгрөгийн өр барагдуулсан

2022-03-11,   421

 "Капитал банк" ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийсэн юм. 

Уулзалтын үеэр Капитал банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү "Банкийг татан буулгахад үндсэн гурван ажил бий. Зээл авлага төлүүлэх, банкны хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулах, үүнээс олсон орлогоор өр төлбөр барагдуулна. 
 
 Капитал банкийг татан буулгахад банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг амжилттай хэрэгжүүлсэн. Ингээд 20 сая хүртэлх төгрөгийн барагдуулалтын хувьд 352,135 харилцагчид 44.5 тэрбум төгрөгийг барагдуулсан. Даатгагдаагүй буюу бусад хадгаламж эзэмшигчдийн хохирлыг мөн  барагдуулж дууссан. 
 
Өнөөдрийн байдлаар 353,134 давхардсан тооны харилцагчийн 238.8 тэрбум төгрөгийн өр төлбөр, иргэн хуулийн этгээдийн харилцах хадгаламжийн 99.9 хувийнх нь хохирлыг бүрэн барагдуулсан байна. 
 
Уг банканд эрх хүлээн авагч томилогдон очиход 203.1 тэрбум хөрөнгийг бүртгэлийн дүнтэй байсан. Тус банкны хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хоёр удаа шалгуулсан" гэжээ.  

Т.ДЭЛГЭРХҮҮ: Капитал банкны 353 мянган харилцагчийн 239 тэрбум төгрөгийн өр барагдуулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188