• Өнөөдөр 2025-05-08

Б.ГҮНБОЛД: УИХ-д өргөн барих газрын багц хуульд барилга байгууламжийн норм, нормативын тухай тусгасан

2022-03-11,   419

"Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шинэчлэлт, цаашдын чиг хандлага” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр болж байна.

  Зөвлөгөөний үеэр Барилга байгууламжийн стандартын баримт бичгийг шинэчлэх, сайжруулах ямар шаардлага байгаа талаар Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболдоос тодрууллаа.
 
  Тэрбээр "Монгол Улсын эдийн засгийн тэлэлт, хотжилт, газар хөдлөлтийн асуудалтай холбогдуулан норм, стандартын тогтолцоогоо дэлхийн улс орнуудын жишигт хэрхэн хүргэх талаар зөвлөлдөж байна. Юун түрүүнд зөвлөгөөний дараа одоо байгаа нормуудад үзлэг хийж алийг нь хүчингүй болгож шинэчлэх шаардлагатайг тодорхойлно. Хууль зүйн яамны хэм хэмжээг баримтлан давхардсан нормыг яах тухай шийднэ.
 
  Стандартыг иргэдэд хүртээмжтэй байлгахын тулд цахим сан ажиллуулж байна. Барилгын хөгжлийн төвийн веб сайтаас тэдгээр нормын тухай уншиж танилцах боломжтой.
 
  Судалгаанаас харахад иргэд орон сууц худалдаж авахдаа зөвхөн үнэ хардаг байсан бол одоо хийц, байршлыг нь хардаг болсон. Цонхных нь өмнө барилга баригдах вий гэдэг айдастай болсон. Иймд норм стандартын бичиг баримтуудыг мөрдүүлэх шаардлагатай. Мөн энэ гуравдугаар сард УИХ-д өргөн барих газрын багц хуульд барилга байгууламжийн тухай тусгасан" гэв.
 
 
 
 

Б.ГҮНБОЛД: УИХ-д өргөн барих газрын багц хуульд барилга байгууламжийн норм, нормативын тухай тусгасан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188