• Өнөөдөр 2025-05-08

Хууль бус мөрийтэй зохион байгуулсан 10 хэрэг илрүүлжээ

2022-03-11,   478

Нийслэлд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг илрүүлж 51 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.7-д заасан арга хэмжээ тооцож торгосон тухай Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдөр мэдээлэв. Хууль бус тоглоомын газраас автомат тоглоомын ширээ, четон, хөзөр, бэлэн мөнгө, компьютер зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн мөрийтэй тоглоом, хууль бус үйл ажиллагааг явуулж байна. Иймд бусдад түрээслүүлсэн орон сууц, обьектод тогтмол хяналт тавих, мөн интернет банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг тус албанаас анхаарууллаа.

Хууль бус мөрийтэй зохион байгуулсан 10 хэрэг илрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188