• Өнөөдөр 2025-05-15

ОБЕГ-аас марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулжээ

2022-03-11,   287

Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн Хүй долоон худагт эхэлжээ.

    Тэмцээний нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн оролцож, алба хаагчдад амжилт хүссэн аж.
 
   Дадлага сургуульд нийслэлийн хүрээний 16 багийн 190 гаруй тамирчин жагсаалын үзүүлэх тоглолт, салаа, бүлгийн арван км-ийн маршийн замд гүйцэтгэх ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, аврах ажиллагаа, химийн хорт бодисоос хамгаалах норматив гүйцэтгэх ажиллагаа зэрэг даалгаврыг гүйцэтгэж, аваргуудаа шалгаруулах юм байна.
 
   Тус дадлага сургуулийг 2004 оноос 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа талаар ОБЕГ-аас онцолжээ.
 
 

ОБЕГ-аас марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188