Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр цагдан хоригдож, шалгагдаж буй иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр өмгөөлөгч Г.Баасан "Хуулийн байгууллагаас Ч.Мөнхбаярыг гарцаагүй ял авах нь гэсэн уур амьсгалыг зориудаар бүрдүүлж, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15.1 зүйлд заасан Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэсэн заалтыг санаатайгаар зөрчиж байна. Үйлдэл дээрээ баригдсан гэх боловч гадаадын байгууллагын этгээдийг Эрүүгийн хуулийн 19.10.1 зүйлд зааснаар яллагдагчаар татаагүй. Хуулийн байгууллагаас гадаадын байгууллагын алба гэж ч нотлоогүй мэдээлэл түгээж, яллана гэж заналхийлж, тагнуулын байгууллага өөртөө давуу байдал олгосон.
Ч.Мөнхбаяр улсын нууц мэдэх боломжгүй сэтгүүлч, иргэн хүн. Гадаадын байгууллагын хүнтэй үүсгэсэн харилцаа нь нотлох баримтгүй, үр дагавар нь тагнуулын байгууллагын объект гэдгийг тогтоогоогүй. Ч.Мөнхбаяр нь үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй бөгөөд монгол бичиг, соёлоо хамгаалахаар дуу хоолойгоо илэрхийлдэг иргэн. Тиймээс Ч.Мөнхбаярыг санаатайгаар хэлмэгдүүлж байна. Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн заалтаар гадаадын хүнтэй уулзсан монгол хүн болгоныг эх орноосоо урвасан гэмт хэрэгтэн болгож болзошгүй байна. УИХ хуулийн энэ заалтаа өөрчлөх ёстой. Ч.Мөнхбаяр өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэдэгт итгэлтэй байна. Өөрөө маш их гайхсан, сэтгэл зүйн гүн "шок"-нд орсон. Орчуулагч нар гадаадын ямар ч хүнтэй уулзаж л байдаг. Тэр болгонд тагнуулын хүн мөн эсэхийг тогтоох боломжгүй. Тиймээс энэ заалтаар хэн ч эх орноосоо урвагч болж, 8-12 жилийн ял эдлэх магадлалтай юм байна" гэв.
| Ч.МӨНХБАЯРЫН өмгөөлөгч Г.БААСАН: Ч.Мөнхбаярыг санаатайгаар хэлмэгдүүлж байна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |