Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны сургалт семинар өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Семинарт ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтэс, харьяа байгууллагын дарга, захирал болон нийслэл, 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар оролцож байна.
Сургалт семинарын үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнгөрсөн онд салбарт хэрэгжүүлсэн томоохон үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, энэ онд анхаарах асуудлуудын талаар танилцууллаа.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 31.8 хувийг бүрдүүлж, экспортын орлогын 5.2 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн эзэлж, нийт үйлдвэрлэл жилээс жилд өсөж байна. 2021 онд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Таримал ургамлын үр сортын тухай, Хоршооны тухай хуулийг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар салбарын тулгамдсан 90 гаруй асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн нь салбарын нийт бүтээмжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамж, хүртээмжийг сайжруулах, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ болон нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх чиглэлд багагүй өөрчлөлтийг авчирсан гэж дүгнэж байгаа"гэв.
Удирдах ажилтнуудын зөвлөгөөнд оролцож байгаа нийслэл, 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар орон нутагтаа тулгамдаж буй асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж, салбарын сайдтай харилцан санал солилцов.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ХХААХҮ-ийн салбарт 2022 онд дэвшүүлсэн зорилт, орон нутагт хэрэгжүүлэх ажлын талаар Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун нэгдсэн мэдээлэл өгсөн юм. Шинэ сэргэлтийн бодлогод үндсэн зургаан багц арга хэмжээ багтаж буй бөгөөд хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, аж үйлдвэрийн сэргэлт нь ХХААХҮ-ийн салбарт илүү хамаарч байгаа юм.
| ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны сургалт семинар болж байна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |