• Өнөөдөр 2025-05-07

Н.УЧРАЛ: Малчдын хүүхдийг 6-8 насанд нь цахимаар сургах боломжийг бүрдүүлэх шаардлагатай

2022-03-09,   519

 
 
 
 
 

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал “Малчдын эрх зүйн байдлын тухай”  хуулийн хэлэлцүүлэгт оролцох үеэрээ сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

  Тэрбээр Нүүдлийн өв соёлыг тээгч, улс орон гэдэг ч бодит байдал дээр жинхэнэ нүүдлийг соёлыг хадгалан авч үлдэж буй малчдын хууль эрх зүйн орчныг хангалттай бүрдүүлж чадаагүй байна. Нийт хүн амын 32 хувийг малчид эзэлдэг. Малчдын боловсрол, хөгжлийг дэмжихэд анхаарах ёстой. Энэ хуулиар дамжуулж малчны статусыг тодорхой болгох юм. Үүнтэй холбоотой малчид өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлж, холбоо байгуулах шаардлагатай гэж харж байна.
 
  Малчдын эрх зүйн орчныг бүрдүүлснээр, эдийн засаг, хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, цогцоор нь шийдвэрлэх юм. Мөн малчдын боловсролын хэмжээг нэмэгдүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг хангах нь чухал.
 
  Орхигдож буй асуудал нь малчдын хүүхдүүдийн боловсролын хоцрогдол юм. Тиймээс малчдын хүүхдүүдийг 6-8 насанд цахимаар суралцах боломжтой байхаар шийдвэрлэх шаардлагатай.
 
 Туслах малчин гэж ямар эрх үүрэгтэй  зэрэг асуудлуудыг дээрх хуулиар цогцоор шийдвэрлэх болно. Энэ хуулийн хүрээнд малчдын байр суурийг сонсож, үзэл бодлыг тусгана” гэлээ.
 
 

Н.УЧРАЛ: Малчдын хүүхдийг 6-8 насанд нь цахимаар сургах боломжийг бүрдүүлэх шаардлагатай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188