• Өнөөдөр 2025-05-07

ОБЕГ: Гамшгийн тэсвэрлэх чадавхын үнэлгээг цахимаар хийжээ

2022-03-09,   400

НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгын хүрээнд “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхын онооны аргаар үнэлэх” аргачлалын дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ерөнхий үнэлгээг цахимаар хийжээ.

  Ерөнхий үнэлгээг 21 аймгийн хэмжээнд энэ сарын 09-10, нийслэлийн хэмжээнд 10-11-ний өдрүүдэд хийхээр төлөвлөсөн байна.
 
  Ерөнхий үнэлгээг эхний үе шат буюу 2018-2019 онд хийгдсэн үнэлгээний үр дүнтэй харьцуулж дүгнэх замаар  Монгол Улсын хотуудыг тус санаачилгын хоёрдугаар үе шат болох    “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот 2030” санаачилгад нэгдэн ороход дэмжлэг үзүүлэх эхний алхам болгох зорилготой аж.
 
  Монгол Улсын хувьд Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү санаачилгад нийслэл Улаанбаатар хот болон Эрдэнэт, Дархан хотууд 2016 онд, бусад аймгийн төвүүд 2018 онд тус тус нэгдэн орж, Монгол Улс нь засаг захиргааны нэгжийн хувьд бүх хотоо “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” хөтөлбөрт нэгтгэсэн Ази тивийн анхны улс болсон билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ОБЕГ: Гамшгийн тэсвэрлэх чадавхын үнэлгээг цахимаар хийжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188