• Өнөөдөр 2025-06-28

Б.МӨНХБААТАР: Хөшигийн хөндийд улсын тусгай хэрэгцээний 31 га газрыг авсан

2022-03-09,   330

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр Хөшигийн хөндийн бүтээн байгуулалттай холбоотойгоор төрийн захиргааны байгууллагуудын  хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Хөшигийн хөндийд шинэ хот байгуулахыг зорьж, ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд уул зүйн зураглалыг гаргаж, газрын хагалбар буюу найман балл гэдгийг тогтоосон.
 
Монгол Улсын Засгийн газраас Хөшгийн хөндийрүү зарим төрийн байгууллагуудыг гаргах, нүүлгэн шилжүүлэхийг шийдвэрлэсэн. Ингэснээр хүн амын төлөврөлийг сааруулах юм. Энэ бол өнөөдөр маргаашдаа хийгчдэх хурдан хугацааны ажил биш. Үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. Дэд бүтцийг төлөврүүлж байж, ажлын байрыг бий болгох зэрэг шат шатны зохион байгуулалтууд хийгдэнэ.
 
 Мөн дэд бүтцийн хөрөнгө оруулалт батлагдсанаар ажлууд хийгдэж эхэлнэ.
Хөшигийн хөндийд бид улсын тусгай хэрэгцээнд онгоцны буудлыг тойрсон 12 мянган га газрыг авсан. Энэ бол 2008 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн ажил. 2021 онд тусгай хэрэгцээнд 19 мянган га газрыг авснаар нийтдээ 31 га газарт хот  байгуулалт хийх юм" гэлээ.

Б.МӨНХБААТАР: Хөшигийн хөндийд улсын тусгай хэрэгцээний 31 га газрыг авсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188