Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас зохион байгуулсан “Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслолын үеэр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа гарч, бүтээгдэхүүнээ хямдралтай борлуулсан юм. Үзэсгэлэн худалдаанд Монголын уламжлалт гар урлалаас эхлээд дэлхийд гайхуулахуйц монгол брэндийн бүтээгдэхүүнийг дэлгэжээ. Үзэсгэлэнг зохион байгуулагчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн сэтгэгдлийг сонслоо.
Г.Гангамөрөн: Үзэсгэлэн худалдаанд 32 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүд оролцлоо
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн: НЗДТГ болон Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ хамтран нийслэлийн есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч бүсгүйчүүдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. “Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслол болон үзэсгэлэн худалдаа сүүлийн хоёр жилд түр завсарлаад байсан бол энэ жил өргөн хүрээнд тэмдэглэж байгаа нь сайшаалтай. Үзэсгэлэн худалдаанд нийт 32 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцлоо. Эмэгтэйчүүд маань бүтээгдэхүүнээ худалдан борлуулахын зэрэгцээ монгол бичгийн уран бичлэг, хөрөг зураг зурах зэрэг үйлчилгээ үзүүлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож байгаа гэсэн юм.
Ц.Амаржаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулна
“Зоосон хээт” ХХК-ийн захирал Ц.Амаржаргал: Бүх эмэгтэйчүүддээ Мартын 8-ны мэнд хүргэе. “Их хотын бүсгүйчүүд” үзэсгэлэнд оролцож байгаадаа баяртай байна. Олон мянган бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээс сонгож оролцуулсан зохион байгуулагчдад талархал илэрхийлье. Урьд нь хувиараа бизнес эрхлээд, “Амур” салондоо захиалгын дагуу үйлдвэрлэл явуулдаг байлаа. Баянзүрх дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний газарт бүртгүүлээд, олон үзэсгэлэн болоод бусад үйл ажиллагаанд оролцох болсон. Ингэснээр борлуулалт болон бизнесийн хүрээ тэлж байгаа. Цаашид жижиг, дунд бизнес эрхлэгчид маань хамтран ажиллах, кластер байдлаар хөгжүүлж чадвал бизнес аяндаа өргөжнө гэдгийг өнгөрсөн хугацаанд харсан. Манай компани үндэсний хувцас урлалаас гадна эсгий урлал, арьсан гутал үйлдвэрлэж байгаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгтэй хамтран ажиллахаар саяхнаас ярилцсан. Хөгжлийн бэрхшээлтэй ч ажил хөдөлмөр хийх хүсэлтэй иргэдийг нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллуулна гэж бодож байна. Одоогийн байдлаар үндсэн 5-6 хүн цех дээр ажилладаг ч 8-9 хүнтэй гэрээ хийж, гэрээр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх захиалга өгч ажиллуулдаг.
“10 гаруй тос, тосон түрхлэгийг гар аргаар үйлдвэрлэж байна”
“Оточ домч” компанийн захирал Ц.Отгонбаяр: Нийслэлийн болон дүүргүүдийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр үзэсгэлэн худалдаанд уригдан оролцож байгаадаа баяртай байна. Манай компани уламжлалт анагаах ухаанд суурилсан бүтээгдэхүүнээр үзэсгэлэнд оролцлоо. Хаврын улиралд үе мөчний өвчлөл сэдэрдэг. Тиймээс тэмээний чөмөг, талын хар болон 50 гаруй төрлийн эмийн ургамлын хольцтой 10 гаруй нэр төрлийн тос, тосон түрхлэгийг бид гар аргаар үйлдвэрлэж байна. Хамгийн их борлуулалттай гол бүтээгдэхүүн бол тэмээний чөмөг, талын хартай тос юм. Тэмээний чөмөг Монголд элбэг, түүхий эдийн арвин нөөцтэйгөөрөө онцлог. Тэмээний чөмгийг үе мөчний өвчлөл, бэртэл гэмтэл, хаван, хавдар, харшил, ясны сийрэгжилт болон хэвтрийн хүмүүс арьс цоорохоос сэргийлэх зэргээр өргөн хэрэглэдэг. Эрт үед хацар гоо хатдын арьс арчилгаанд ч мөн хэрэглэж ирсэн юм билээ. Түүнчлэн жирэмсэн эхчүүд түрхэхэд арьсны язралтаас сэргийлдэг.
Б.Дуламсүрэн: Япон улс руу бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн
“Агни” компанийн үүсгэн байгуулагч, менежер Б.Дуламсүрэн: Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ үнэ төлбөргүй үзэсгэлэн худалдаанд урьж оруулж байгаад баяртай байна. Эмэгтэй бизнес эрхлэгчдээ ийнхүү дэмжиж байгаа нь сайн хэрэг. Манай компанийн үүсгэн байгуулагчид нь эмэгтэй хүмүүс байдаг. Тэр утгаараа уригдсан байх гэж бодож байна. Манайх байгуулагдаад 20 жил болж байгаа бөгөөд бүх төрлийн арьсаар цүнх, хувцас, жижиг эдлэлүүд гэхчлэн гутлаас бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг тансаг хэрэглээнд ордог. Манай бүтээгдэхүүн чанартай хэрнээ хямд үнэтэйд тооцогддог. Тиймээс ч дотооддоо борлуулаад зогсохгүй Япон улс руу экспортод гаргаж эхэлсэн.
Бизнес эрхлэгчид зорилгынхоо төлөө хүчтэй байгаарай, битгий шантраарай
“Lovetulip” компанийн үүсгэн байгуулагч Г.Ууганцэцэг: Би анх 2019 онд хүүхдээ харах зуураа өрхийн үйлдвэрлэлийн чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Одоо компани болон өргөжөөд, ажлын байртай болон ажиллаж байна. 8-15 нэр төрлийн жижиг эдлэлийг хэрэглэгчдэдээ хүргэж байна. Захиалгаа фэйсбүүкийн пэйжээр дамжуулан онлайнаар авдаг. Манай бүтээгдэхүүн хэрэглэхэд хялбар шийдэлтэй төдийгүй сав баглаа боодол нь эко байдгаараа онцлог. Бүтээгдэхүүн хийхээр эсгүүрийн хаягдал их гардаг. Түүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын мэргэжилтнүүдтэй байнгын харилцаа холбоотой ажилладаг. Би хоёр дахь удаагаа үзэсгэлэнд оролцож байна. Суралцах зүйлс, сайжруулах юм ч их байна. Дашрамд, нийт бизнес эрхлэгчдэдээ зорилгынхоо төлөө хүчтэй байгаарай, битгий шантраарай гэж хэлье. Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.
Г.Хаянхярваа: Сахар орлуулагч, транс тос, тогтворжуулагчгүйгээр амттан үйлдвэрлэж байна
“Хужирт цагаан” компанийн захирал Г.Хаянхярваа: Манай компани таван хошуу малын сүү, сүүн бүтээгдэхүүнээр ямар нэгэн сахар орлуулагч, транс тос, тогтворжуулагчгүйгээр амттан үйлдвэрлэж байгаа. Бурамтай, хушгатай, самартай, чацарганатай, зөгийн балтай сүүн чихэр үйлдвэрлэж байна. Түүнчлэн шар сүүг ашиглаад хатаамал, нунтаг ээзгий зэрэг эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Би өөрөө хөдөө аж ахуйн таваар судлаач мэргэжилтэй. Тиймээс сүүгээр амттан үйлдвэрлэе гэж шийдсэн. Сүүний лактозыг ашиглаад зөгийн бал, бор сахраар баяжуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа. Чихэр, хатаамлаас эхлээд цагаан идээний нэр төрлийг олшруулахыг хичээсэн. Өнөөдрийн үзэсгэлэнд оролцуулж, хүмүүст амталгаа хийлгэж, бүтээгдэхүүнээ таниулах боломж олгосонд талархаж байна.
Үзэсгэлэн худалдаанд оролцохоор борлуулалт нэмэгдэж, бүтээгдэхүүн маань олонд танигддаг
“Амина” хүүхдийн хувцасны брэндийн үүсгэн байгуулагч Б.Пүрэвсүрэн: Би нөхөртэйгээ хамтдаа энэхүү брэндийг үүсгэн байгуулаад тав дахь жилтэйгээ золгож байна. 0-12 насны хүүхдийн хувцас үйлдвэрлэдэг. Энэ үзэсгэлэнд охидын хувцас голдуу авчирсан. Чөлөөт болон биеийн тамирын зэрэг бүхий л төрлийн хувцас үйлдвэрлэж байгаа. Үзэсгэлэн худалдаанд оролцохоор борлуулалт нэмэгдэж, бүтээгдэхүүн маань олонд танигддаг. Тэгэхээр өнөөдрийнх шиг үзэсгэлэнг олон удаа зохион байгуулбал үйлдвэрлэгчдэд дэм болно гэсэн юм.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
| Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |