• Өнөөдөр 2025-05-07

Э.БОЛОРЦЭЦЭГ: Хараа хяналтгүй хүүхдийг хүчирхийлэх хэлбэр 50 хувиар өссөн

2022-03-07,   324

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2022 гарснаас хойш түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн талаар, тодруулахаар Хүүхэд хөгжил хамгааллын хэлтсийн мэргэжилтэн Э.Болорцэцэгтэй холбогдлоо.

  Тэрбээр “Нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх дөрвөн түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Үүнээс Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт хоёр түр хамгаалах байр, Чингэлтэй дүүрэгт нэг цэгийн үйлчилгээний төв хамгааллын хариу үйлчилгээг 24 цагаар хүргэн ажилладаг. Баянгол дүүргийн түр хамгаалах байр нь 2021 оны гуравдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
 
  Өнгөрсөн оны 1-3 сарын байдлаар нийт 104 иргэн түр хамгаалах байраар үйлчлүүлж байсан. Харин энэ оны эхний байдлаар 55 иргэн үйлчлүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 52 хувиар буурсан байна. Мөн хүүхдийн өртсөн зөрчлийн хэлбэрийг харвал:
  • Үл хайхрах хүчирхийлэлд өртсөн -32
  • Бэлгийн хүчирхийлэлд өртсөн-2
  • Сэтгэл санааны хүчирхийлэл-1
  • Бие махбодын-3 зөрчил бүртгэгджээ.
  Эдгээрээс дүгнэхэд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн хүүхэд хамгааллын үйлчилгээг өнгөрсөн онтой харьцуулахад дийлэнх хувь нь буурсан үзүүлэлтэй байна. Харин хүүхдийн хүчирхийллийн хараа хяналтгүй хэлбэр 50% өсөж, асрамж халамжийн үйлчилгээнд холбон зуучлах үйлчилгээ 40% мөн адил өссөн байна” гэлээ.
 
 
 
 
 
 
 
 

Э.БОЛОРЦЭЦЭГ: Хараа хяналтгүй хүүхдийг хүчирхийлэх хэлбэр 50 хувиар өссөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188