Сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Борхүү овогтой Оюунцэцэг 2022 оны гуравдугаар сарын 03-ны өдөр өвчний учир таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз хохирол учирлаа. Б.Оюунцэцэг нь 1984 онд МУИС-ийг сэтгүүлч, 1990 онд Москвагийн их сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгсөж, Өмнөговь аймгийн төв хэвлэл "Говийн мэдээ" сониноос ажил амьдралынхаа гарааг эхлүүлж, Монгол Улсын төв хэвлэл "Засгийн газрын мэдээ" сонин, "Өнөөдөр" сонинг үүсгэн байгуулцацаж явсан, мэргэжлийн сэтгүүлч байсан юм. Б.Оюунцэцэг нь нь Засгийн газрын хэвлэлийн албанд хэвлэлийн төлөөлөгч, БНХАУ-ын Хөх хот дахь тусгай сурвалжлагч, Өнөөдөр сонины эрэн сурвалжлах албаны дарга, Парламентын сурвалжлагч, "Өнөөдөр" сонины ерөнхий эрхлэгчийн дэргэдэх тусгай сурвалжлагчаар тус тус ажиллаж байлаа. Түүний бичсэн "17 Чингэлэг спиртийн хэрэг", "Парламент дахь Чехийн бүлэглэл","Чулуун хашаан доторх үхэл", "Солонгосын тоног төхөөрөмжийн ил ба далд сүлжээ", "Эгийн гол ба Усан станц" зэрэг олон зуун нийтлэл, сурвалжлага, мэдээ мэдээлэл нь олон нийтэд хүрч, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн "Ган үзэг", "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнагдаж, түүний гавьяаг Монголын төр үнэлэн 1999 онд "Алтан гадас" одонгоор шагнасан юм. Б.Оюунцэцэг нь мэргэжлийн сэтгүүлчээс гадна авьяаслаг яруу найрагч, зохиолч байлаа. Тэрээр "Болор цом" наадамд удаа дараа шалгарч, говь нутаг, хүний сэтгэл, хүйн холбооны тухай олон зуун шүлэг яруу найраг бичэн олны хүртээл болгосон юм. Б.Оюунцэцэг нь Монголын анхны хэвлэлийн төлөөлөгч нарын нэг бөгөөд Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын хэвлэлийн албаны даргаар 14 жил ажиллаж үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээх үйлсэд бие сэтгэл зүрхээ харамгүй зориулсан сэтгүүлч байлаа.
Б.Оюунцэцэг сэтгүүлчийн ажилсаг хичээнгүй, нөхөрсөг, найзархаг зан бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл
Өнөөдөр сонин
Зууны мэдээ сонин
Гаалийн ерөнхий газар
| Эмгэнэл |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |