• Өнөөдөр 2025-05-15

Бүсгүйчүүд чуулж, өрхийн бизнес эрхлэх боломжийг олж харжээ

2022-03-06,   369

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо энэ сарын 5-ны өдөр “Эмэгтэйчүүд хамтдаа-2022” чуулга уулзалт боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн 17 сум, зургаан тосгоны төлөөлөл 300 гаруй эмэгтэйчүүд оролцлоо.
Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан эл үйл ажиллагаа Сүхбаатар сумын ЕБС-ийн III сургуулийн урлагийн танхимд болов. Тус чуулганы гол зорилго нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, санхүүгийн байр суурь, мэдлэгийг дээшлүүлэх. Цаашлаад өрхийн бизнес эрхлэх боломж нөхцөлийн талаарх сайн туршлага жишээг мэргэжлийн хүмүүсийн сургалтаар дамжуулан хүргэх, өрхийн аж ахуйг дэмжихэд чиглэж байлаа. Дээрх чуулга, уулзалтын хүрээнд Эрүүл мэндийн боловсрол, Өрхийн санхүү илтгэл, “Сэлэнгийн Гоо Сарнай-2022” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа, Цахим орчинд худалдан борлуулалт хийх маркетинг, Гарын доорх материалаар лаа, саван хийх зэрэг чухал мэдээлэл, мэдлэгийг оролцогч эмэгтэйчүүдэд олгосон нь үр дүнтэй болжээ.    

Бүсгүйчүүд чуулж, өрхийн бизнес эрхлэх боломжийг олж харжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188