• Өнөөдөр 2025-05-15

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болжээ

2022-03-06,   350

Эрүүл мэндийн салбар КОВИД-19 халдварын эсрэг ажиллах чадавхыг нэмэх зорилгоор 2020-2021 онд эрүүл мэндийн салбарын төсөв, техник, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт нэмэгдэхийн зэрэгцээ салбарын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах шинэчлэлийн зорилтот ажил хэрэгжүүлэв. Тухайлбал, салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд нийт эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийг нэвтрүүлж салбарын санхүүжилтийн үр ашиг, үр нөлөөг сайжруулах алхмыг эхлүүлэхийн зэрэгцээ 10 гаруй төрлийн тусламж үйлчилгээг иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүйгээр цахимаар үзүүлэх боломжийг бүрдүүлсэн юм. Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөнд нийслэл, аймаг орон нутгийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг, ЭМЯ-ны харьяа байгууллагуудын удирдлага нийт 278 зочид төлөөлөгч оролцов. 

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188