• Өнөөдөр 2025-05-06

Хүнд гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албанаас дайчлан баривчилжээ

2022-03-05,   314

Иргэдийг заналхийлэх, айлган сүрдүүлэх, зэвсгийн чанартай зүйлээр биед халдаж гэмтэл учруулах зэрэг гэмт үйлдлүүдийг бусдын захиалгаар үйлддэг байж болзошгүй бүлэг этгээдүүдийг 2022 оны гуравдугаар сарын 4-5 нд  шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн дайчлан баривчилжээ. 

  Энэхүү дайчлан баривчилгаагаар 29-56 насны таван эрэгтэйг баривчлан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
 
  Дээрх этгээдүүдээс мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах шинжилгээ авахад синтетик төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон бөгөөд бүлэг бөөгнөрөл үүсгэн удаа дараа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа юм.
 
  Иймд иргэд та бүхний эрх чөлөөнд халдсан, айлган сүрдүүлсэн, заналхийлсэн болон энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж хамтран ажиллахыг хүсье гэж Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээллээ. 
 

Хүнд гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албанаас дайчлан баривчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188