• Өнөөдөр 2025-05-06

Цагаан хаданд ачааны машин онхолдож, нэг хүн нас баржээ

2022-03-05,   629

     Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт Ханбогд сумын Цагаан хад гэдэг газарт ачааны автомашин замын хажуу руу онхолдож,  бүхээгт нь нэг хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын  болон цагдаагийн алба хаагчид  очиход “D2066LF01” загварын зүтгүүр автозамын хажуу руу онхолдож, жолооч 35 настай эрэгтэй  Д  автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байжээ.
 
 Цогцсыг гарган тус сум дахь Цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. Осол гарсан шалтгаан нөхцлийг аймгийн Тээврийн цагдаагийн алба шалгаж байна.

Цагаан хаданд ачааны машин онхолдож, нэг хүн нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188