Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр өнгөрөгч долоо хоногт болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг уламжлалтай билээ. Өнгөрч буй долоо хоногт Нийслэлийн засаг дарга автомашины түгжрэлийг хэрхэн бууруулах тухай шинэ санаачилга, байр сууриа илэрхийлж, "Алтан тариа” компанийн удирдлагууд барилга дээрээ Украины туг байршуулсан бол өрнөж буй үйл явдлуудаас өмгөөлөгч Н.Батбаярын охин Б.Ариунзаяаг сургуулиас нь хасаж, хилээр гарахыг нь хориглосон үйл явдлыг онцоллоо.
.jpg)
Тэрбээр “Машин ачилтын үнийг 100 мянган төгрөг болгох шийдвэр хэн ч гаргаагүй. Нэгдүгээр эгнээнд зогссон машиныг ачихаа больвол түгжрэл улам нэмэгдэнэ. Аргацаасан байдлаар явах юм бол түгжрэл арилахгүй, буурахгүй. Долоон жилээс дээш насжилттай, далайн шуурганд өртсөн ямбий машиныг Монголд оруулж ирээд, засварлаад, талх шиг зараад байгааг болиулах хэрэгтэй.Манай Улаанбаатар хуучин машины оршуулгын хот биш. Түгжрэлийг бууруулахын тулд “Улаанбаатарын ухаалаг удирдлагын систем” гэдгийг нэн тэргүүнд хийхээр зорьж байна.Буруу хүрдтэй жолооны машиныг хязгаарлах эсэх асуудлаар УИХ шийдвэр гаргана. Нийслэлээс саналаа оруулна. Энэ бол цогц шийдэл, төлөвлөгөөтэй ажил юм. Би бүрэн эрхийнхээ хугацаанд түгжрэлийг 50 хүртэлх хувь бууруулна гэж зорьж байна. Хүн амын төвлөрлийг зөв зохицуулбал эдийн засаг өөрөө босоод ирнэ. Ийм тогтолцоог бүрдүүлье" гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Энэ талаар тус компанийн захирал П.Цэнгүүн “Путин түрэмгий дайнаа зогсоо! Украины олон зуун гэмгүй иргэд амь үрэгдэж, Орос Улсын олон сая иргэд хохирох ёсгүй. Монгол Улс эрх чөлөөт тусгаар тогтносон улс мөн” гэж өөрийн твиттер хуудастаа жиргэсэн аж. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн албан хаагчид тус барилгад очиж “Украины тугаа буулга” гэсэн шаардлага тавьсан.
.jpg)
.jpg)
Бусдын толгой дээр халуун кофе асгасан Б.Ариунзаяаг МУИС-ийн, Хууль зүйн сургуулиас нь хөөхөөр оюутнууд гарын үсэг цуглуулсан. Үүнтэй холбогдолтой тус сургуулийн удирдлагууд түүнийг ёс зүйн доголдол гаргасан гэж үзэж сургуулиас хасах хүсэлтэй байгааг илэрхийлсэн.
Энэ үйл явдал болсны дараа түүний өмгөөлөгч Л.Баттогтох сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Би өчигдрөөс Б.Ариунзаяагийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Түүнтэй холбогдож чадахгүй удсан. Өнөөдөр аавтай нь холбогдож түүнийг олж уулзсан. Б.Ариунзаяа сэтгэл санаагаар унаж, цочирдсон байна. Б.Ариунзаяа хохирогч болсон. Учир нь тухайн үед хамт байсан дөрвөн хүүхэд эхлээд Б.Ариунзаяаг доромжилсон учраас ууж байсан хүйтэн кофегоо толгой дээр нь дусаасан юм билээ. Ойролцоогоор 20-30 грамм дуссан. Түүнээс биш тагыг нь авч асгаагүй. Б.Ариунзаяа ихэвчлэн хүйтэн зүйл уудаг. Тэр одоо нэлээд цочирдсон байна” гэв.
Мөн гуравдугаар сарын 4-ны өдөр иргэн Б.Ариунзаяаг хилээр гаргахыг хориглох саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ. Тодруулбал, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүнийг хилээр гаргах эсэхийг шийдэх шүүх хурал өчигдөр буюу гуравдугаар сарын 4-ны өдөр болсон. Тэгвэл нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Ариунзаяад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч М болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох...” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг хянан хэлэлцжээ.
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг судалж үзээд прокуророос гаргасан “...Тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч М болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох...” хязгаарлалт тогтоох санал нь үндэслэлгүй байх тул хүлээн авахаас татгалзаж, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгчийн захирамжийн хувийг Хил хамгаалах ерөнхий газарт даруй хүргүүлэхийг шүүгчийн туслахад, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газарт тус тус даалгаж шийдвэрлэлээ.
| ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Хотын дарга иргэдийн машиныг "автомашины оршуулга" гэж, "Алтан тариа” компанийнхан Украины туг намируулж, иргэн Б.Ариунзаяа нийгмийг доргиосон өдрүүд |
|
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |