• Өнөөдөр 2025-05-06

Ховд аймгийн Дарви суманд анх удаа дөрвөн ихэр хурга гарчээ

2022-03-05,   529

   Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Т.Батсүхийн хотонд өнөөдөр дөрвөн ихэр хурга гарчээ. Малчин Т.Батсүх 31 жил мал маллаж байна. Эднийх Дарви сумынхаа төвөөс 60 километрийн зайд орших Хөх үзүүр гэдэг газарт хаваржиж байгаа юм. Тус малчин өрх 300 гаруй толгой малтай. Үүний 202 нь хонин сүрэг байна. Энэ жилийн тухайд 50 гаруй эх мал (хонь) төллөх аж. Хаваржилт өнөөдрийн байдлаар хэвийн байна. Сум бүрд мал төллөлтийн байдал харилцан адилгүй өөр байгаа бөгөөд зарим малчид төл мал хүлээж аваад эхэлсэн. Ховд аймгийн тухайд 3.6 сая орчим толгой малтай. Энэ жил нийтдээ 1.4 сая мал төллөхөөр байна.
 
   Тэгвэл Сутай үүлдрийн хонийг зонхилон үржүүлдэг Дарви сумын тухайд 255 мянган толгой малтай. Үүнээс энэ хавар 105 мянга орчим хээлтэгч мал төллөнө. Нийт төллөх малын 59 мянган толгой нь хонь юм. Хоньчин баатруудын өлгий нутаг гэгдэх Ховд аймгийн Дарви суманд 2022 онд анх удаа дөрвөн ихэр хурга гарснаараа онцлогтой. Хурга ихэрлэвэл мал сүргийн буян дэлгэрч, өсөж үрждэг хэмээн малчид бэлэгшээдэг. Тэр дундаа дөрвөн ихэр хурга гаргах нь тун ховор тохиолдол юм.

Ховд аймгийн Дарви суманд анх удаа дөрвөн ихэр хурга гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188