Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 49.1-д “Нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөв, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны талаар тулгамдаж байгаа асуудлыг судлах чиг үүрэг бүхий судалгаа, шинжилгээний төв нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэргэд ажиллана” хэмээн заасан байдаг. Иймээс зөвлөлийн хурлаар Судалгаа, шинжилгээний төв байгуулах тухай асуудлыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав. Зөвлөлийн гишүүд нийслэлд ийм судалгаа, шинжилгээний байгууллага байх ёстой гэдэгт санал нэгдэж, харин нэрний тухайд Нийслэлийн гэж нэмэх санал гаргалаа. Учир нь олон улсад төдийгүй дотоодод ашгийн төлөөх судалгааны байгууллагатай андуурагддаг байна. Улмаар зөвлөлийн гишүүд Нийслэлийн Судалгаа, шинжилгээний хүрээлэн гэдэг нэрэн дээр санал нэгдэж, тогтлоо.
Нийслэлийн Судалгаа, шинжилгээний хүрээлэн нь Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийг судалж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох бөгөөд уг судалгааны дүн шинжилгээг үндэслэн Улаанбаатар хот өөрийн бие даасан эдийн засгийн хэлбэрээ тодорхойлно. Мөн нийслэлийн удирдлагыг судалгаа шинжилгээгээр шуурхай хангаж, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн үйл ажиллагаа болон олон нийтийг хамарсан судалгаа, статистик тоон мэдээлэл, өгөгдлийг аналитик болон систем динамик загвар дээр шинжлэн, санал дүгнэлт гаргаж, нийслэлийн удирдлагад асуудлыг шуурхай шийдвэрлэх гарц, гаргалгааг санал болгоно. Түүнчлэн зөвлөлийн гишүүд тус хүрээлэн нь зөвхөн төсвөөс санхүүжих биш, нийслэлтэй холбоотой судалгаа хийж, түүнээсээ ашиг олдог байж болох юм гэсэн санал хэлж байлаа.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж, 150 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Иймээс нийслэлд Судалгаа, шинжилгээний хүрээлэн зайлшгүй шаардлагатай. Энэ нь хотын ирээдүйн эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой. Зөв тогтолцоог нэвтрүүлбэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх боломж бүрдэнэ. Гаднын хөрөнгө оруулалтыг татахад 50 хувь нь боловсруулсан бичиг баримт, материал байдаг” хэмээсэн юм.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Нийслэлийн Судалгаа, шинжилгээний хүрээлэн байгуулах тухай асуудлыг НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхийг НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэгт үүрэг болголоо.
| Нийслэлийн Судалгаа, шинжилгээний хүрээлэн байгуулах тухай асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлнэ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |