• Өнөөдөр 2025-05-06

АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески Отгонтэнгэр их сургуулийнхантай уулзжээ

2022-03-04,   571

  АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески, олон нийт хариуцсан мэргэжилтэн Жон Браун нар Отгонтэнгэр их сургуулийн багш, оюутнуудтай уулзалт хийжээ.

  Тэрбээр АНУ болон Монгол Улсын хамтын ажиллагааны талаар мөн Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг тэтгэлэгт хөтөлбөрүүд болон үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч оюутнуудын хүссэн асуултанд хариулсан байна.
 
  Тус уулзалтын үеэр Элчин сайд Майкл С.Клечески Отгонтэнгэр их сургуулийн сургалтын орчинтой танилцаж, захирал Н.Энхзаяа болон бусад удирдлагатай уулзаж, цаашдын хамтын ажиллагаа болон сургалт судалгааны талаар санал солилцжээ.

АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески Отгонтэнгэр их сургуулийнхантай уулзжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188