• Өнөөдөр 2025-06-28

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аялал жуулчлал, соёлын салбарыг идэвхжүүлэх уулзалт болжээ

2022-03-04,   429

  Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнөө бүрэн нээсэнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нар 2022 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай цахим уулзалтад оролцжээ. 
 
  УИХ-аас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аялал жуулчлал, соёлын салбарыг идэвхжүүлэх, Монгол Улсын гадаад сурталчилгааг нэгдмэл байдлаар зохион байгуулах болон талуудын идэвх оролцоо, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцсон гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
 

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аялал жуулчлал, соёлын салбарыг идэвхжүүлэх уулзалт болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188