• Өнөөдөр 2025-05-16

Зэвсэгт хүчний Нэгтгэл, анги салбаруудыг хөгжүүлэх шатны сургалт ирэх сараас эхэлнэ

2022-03-04,   365

    Зэвсэгт хүчний 2021-2022 оны сургуулийн жилийн нэгдүгээр үе төгсөх шатандаа орж нэгтгэл, анги, салбарууд хээрийн гаралт зохион байгуулж, үндсэн салбаруудынхаа жигдрэлтийг хангаж байна. Хээрийн гаралтын төгсгөлд нэгтгэл, ангиуд байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль болон тусгай тактикийн хээрийн сургуулийг зохион байгуулан явуулж, үндсэн салбаруудынхаа үүрэг гүйцэтгэх чадавх, бэлэн байдал, бэлтгэлжилтийн түвшнээ тогтооно.
 
   Энэ сургуулийн жилд байлдааны нэгтгэл, анги, салбаруудаас гадна төрөл мэргэжлийн бүх анги, салбарууд үндсэн үүргийнхээ хүрээнд явуулж буй тусгай тактикийн хээрийн сургуулийнхаа сэдэв, зохион байгуулалттай уялдуулан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг төлөвлөн явуулж, үүрэг гүйцэтгэх чадавхаа дээшлүүлж байгаагаараа онцлог юм.
 
   Мөн нэгтгэл, ангиудын хээрийн гаралтын бэлтгэл, явц байдал, зарим салбаруудын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуультай Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын хамтарсан ажлын хэсгүүд танилцаж, шалган туслах ажлыг зохион байгуулж байна. Нэгтгэл, анги, салбаруудын хөгжүүлэх шатны сургалт дfөрөвдүгээр сараас эхэлнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Зэвсэгт хүчний Нэгтгэл, анги салбаруудыг хөгжүүлэх шатны сургалт ирэх сараас эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188