• Өнөөдөр 2025-05-16

Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоожээ

2022-03-04,   388

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоожээ.

  Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл, бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна. Шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулах аж.
 
  Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл, элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар 2022 оны гуравдугаар сарын 14-ний 18:00 цаг хүртэл явагдана.
 
  Энэ оны төгсөгч 2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагчид автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч 2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөнд элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ сонгож бүртгүүлнэ. Мөн монгол хэл, бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
 

Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188