• Өнөөдөр 2025-05-16

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Гамшиг судлалын үндэсний хүрээлэн”-ийн үйл ажиллагаатай танилцжээ

2022-03-04,   332

  Олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай, шинжлэх ухаан, туршилт судалгаа, инновацд суурилсан гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэгч тэргүүлэгч хүрээлэн болгох зорилгоор Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн тогтоолоор ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнг Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болгосон.
 
  Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүрээлэнгийн үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээтэй танилцжээ.
 
  Засгийн газрын 2005 оны тавдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор анх байгуулагдаж байсан Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид 448 судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийг туурвиж, нийтийн хүртээл болгоод байгаа аж.
 
  Тус хүрээлэн нь Хими, цацрагийн лаборатори, Галын лабораторитай бөгөөд жилд дунджаар 200 гаруй дээжид шинжилгээ хийж, шалтгаан нөхцөл, гарал, үүслийг нь тодорхойлдог. Мөн дэргэдээ “Байгалийн эрдэст багсармал тэжээл” гарааны компанийг байгуулан, байгалийн цеолитоор баяжуулсан эрдэст тэжээлийг үйлдвэрлэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 
 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Гамшиг судлалын үндэсний хүрээлэн”-ийн үйл ажиллагаатай танилцжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188