• Өнөөдөр 2025-05-16

Өмгөөлөгч Л.Баттогтох: Б.Ариунзаяа өөрөө хохирогч болсон

2022-03-03,   1441

  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тавдугаар курсийн оюутан Б.Ариунзаяаг бусдын толгой дээр кофе асгасан үйлдлээс болж тус сургуулийн удирдлагууд тухайн оюутныг ёс зүйн доголдол гаргасан хэмээн үзэж сургуулиас хөөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
 
     Харин Б.Ариунзаяагийн өмгөөлөгч Л.Баттогтох сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Би өчигдрөөс Б.Ариунзаяагийн  өмгөөлөгчөөр ажиллаж байна. Түүнтэй холбогдож чадахгүй удсан. Өнөөдөр аавтай нь холбогдож түүнийг олж уулзсан.  Б.Ариунзаяа сэтгэл санаагаар унаж, цочирдсон  байна. Б.Ариунзаяа хохирогч болсон. Учир нь тухайн үед хамт байсан дөрвөн хүүхэд эхлээд Б.Ариунзаяаг доромжилсон учраас ууж байсан хүйтэн кофегоо толгой дээр нь дусаасан юм билээ. Ойролцоогоор 20-30 грамм дуссан. Түүнээс биш тагыг нь авч асгаагүй.  Б.Ариунзаяа ихэвчлэн хүйтэн зүйл уудаг. Тэр  одоо нэлээд цочирдсон байна” гэв.

Өмгөөлөгч Л.Баттогтох: Б.Ариунзаяа өөрөө хохирогч болсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-05 10:56:38
    иргэн: Амиа хорлох дээрээ тулж цочирдсон хүн дараа нь ангалзаад лайв хийгээд хэнэгчгүй байж чадах уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-04 11:13:10
    Irgen: yahaaraa ter ooroo hohiroch boldog yum hunii tolgoi deer haluun yum asgachihaad ******** yum yrihaa bolichih ene omgoologch yaj omgoolood bnaa ene yg omgoologch hun mon uu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-03 22:49:03
    aldar: Aldiin bna huue. ene umguulugch
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188