• Өнөөдөр 2025-05-06

Д.Энхтайван: Он гарснаар 300 орчим хүн хилийн бүсийн зурваст ойртсон зөрчил гарсан

2022-03-03,   593

Он гарснаас хойш хилийн зурвасын бүсэд гарсан зөрчлийн талаар Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайванаас тодрууллаа.

  Тэрбээр “2022 он гарснаар 20 гаруй үйлдлийн 300 орчим хүн хилийн бүсийн зурваст ойртсон зөрчил бүртгэгдсэн байна. Дийлэнхдээ жимс түүх, мод бэлтгэх зэрэг санамсаргүйгээр гаргасан тохиолдлууд байсан. Хүний оролцоотой санаатай болон санамсаргүй эдгээр хэргийг хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн. Мөн малчдын хариулгагүй мал хилийн бүсийн зурваст ойртох тохиолдлууд байсан. Он гарснаар нийтдээ 4000  орчим мал, амьтдыг хилийн бүсээс холдуулах, эзэнд нь өгөх ажлуудыг хийж, хохирол үүсэх эрсдэлийг бууруулсан байна” гэв.

Д.Энхтайван: Он гарснаар 300 орчим хүн хилийн бүсийн зурваст ойртсон зөрчил гарсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188