"Алтан тариа” компани дайныг эсэргүүцэж, өөрийн компанийн байшин дээрэ Украины тугийг байршуулжээ. Энэ талаар тус компанийн захирал П.Цэнгүүн “Путин түрэмгий дайнаа зогсоо! Украины олон зуун гэмгүй иргэд амь үрэгдэж, Орос Улсын олон сая иргэд хохирох ёсгүй. Монгол Улс эрх чөлөөт тусгаар тогтносон улс мөн “ гэж өөрийн твиттер хуудастаа жиргэжээ. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн албан хаагчид тус байранд ирж, “Украины тугаа буулга” гэсэн шаардлага тавьсан байна.
Бид тус шаардлагын талаар “Алтан тариа” компанийн бизнес хөгжлийн захирал Ө.Саруул-Эрдэмээс тодруулахад “Бид эрх чөлөөт Монгол Улсынхаа хуулийн хүрээнд дайныг эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлэн компанийнхаа дээр туг байршуулсан. Гэтэл цагдаагийн газраас “Хуулиндаа туг байршуулж, үзэл бодлоо илэрхийлэх зүйл байхгүй, тугаа буулга” гэсэн шаардлагыг хэлж байна. Тусгаар тоготносон улсдаа бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй болохоос дуугүй байх хууль ч байхгүй. Энэ ч утгаар бид шаардлага тавьсан цагдаа нарт туг байршуулан үзэл бодлоо илэрхийлж болохгүй гэсэн бичиг болон хуулийн заалтаа аваад ир гэдэг хариуг өгөөд явууллаа. Бид тугаа буулгахгүй, буулгах ч ёсгүй. Украины олон мянгн иргэд амиа алдаж байна. Ийм байхад амиа бодоод, дуугүй сууж чадахгүй” гэв.

| “Алтан тариа” компанийн захирал Ө.Саруул-Эрдэм: Бид хуулийн хүрээнд дайныг эсэргүүцэж, Украины тугийг байрлуулсан |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |