• Өнөөдөр 2025-05-06

ОБЕГ: “Үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлийн үнэлгээ” сэдэвт сургалт болж байна

2022-03-03,   401

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээний  сургалтыг энэ сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

  “Үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлийн үнэлгээ” сэдэвт сургалтаар төслийн хүрээнд хийгдэж байгаа гамшгийн эрсдэлийн үнэлгээний явц, эхний үр дүн, эрсдэлийг бууруулах төлөвлөлтөд ашиглагдах орон зайн мэдээллийн сан, үндэсний хэмжээний аюулын атлас, өртөх байдал, эмзэг байдлын мэдээллийн сан, өртөх болон эмзэг байдлын аюулт цэгийг тодорхойлох, эрэмбэлэх арга аргачлалыг оролцогчдод танилцуулан, хэлэлцүүлж байгаа аж.
 
  Сургалтад холбогдох яам, агентлагийн 35 орчим төлөөлөл танхимаар, төв болон орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд цахимаар оролцож байгаа юм..
Уг төсөл нь үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг боловсруулах, гамшгийн эрсдэлийн санхүүжилт, даатгалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох яам, агентлаг, аймаг, орон нутгийн засаг захиргааны нэгж, олон нийтийн гамшгийн эрсдэлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 

ОБЕГ: “Үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлийн үнэлгээ” сэдэвт сургалт болж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188