• Өнөөдөр 2025-05-06

Чингэлтэй дүүрэг “Харилцан хүндэтгэе” аянд нэгджээ

2022-03-03,   581

  Жендэрийн үндэсний хороо, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяныг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаатай зохион байгуулж байгаа билээ.
 
  Энэхүү аяныг “Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” уриан дор зохион байгуулж, жендэрийн хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, нийгмийн сэтгэлгээг бий болгож аянд нэгдэхийг дүүргийн нийт хамт олон, дэргэдэх байгууллагууд, ажилтан, албан хаагч, иргэдээ уриалж байна гэж Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Чингэлтэй дүүрэг “Харилцан хүндэтгэе” аянд нэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188