• Өнөөдөр 2025-05-06

Мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нимгэрчээ

2022-03-03,   348

Он гарсаар Онцгой байдлын байгууллагад 16 удаагийн гол, нуурын мөс цөмөрсөн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид есөн иргэний амь насыг авран хамгаалжээ.
 
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 2-ны өдрийн байдлаар Монгол орны бүх гол мөрөн, нуур тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч зарим голын дунд болон адгаар мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нимгэрсэн байна.
 
Цаашид  мөсний үзэгдэл эрчимжиж мөс нимгэрч хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 

Мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нимгэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188