• Өнөөдөр 2025-05-06

“Монголын Хурандаагийн өдөр” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

2022-03-02,   416

   Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны энэ өдөр буюу гуравдугаар  сарын 02-нд Монгол Улсад хурандаа цолыг олгож эхэлсэн түүхтэй.
Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсэн өдрийг тохиолдуулан 2016 онд Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Хурандаа нарын өдөр”-тэй болсон байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол хурандаа нийгэмлэг, ХХЕГ-тай хамтран “Монголын Хурандаагийн өдөр” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

   Арга хэмжээнд Зэвсэгт хүчин,  Онцгой, Цагдаа, Хил хамгаалах, Шүүх, Тагнуулын үе, үеийн хурандаа нар оролцож, БНМАУ-ын хилчин баатруудын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Улсын хилийн музейн үзвэрүүдтэй танилцсан юм.
1986 оноос хойш 3000 гаруй хурандаа цолтон төрсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



 


“Монголын Хурандаагийн өдөр” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188