Толгой дээрээ халуун кофе асгуулсан гэх хохирогч охины аав Э дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Охины минь бие зовиуртай, толгой болон нүүр нь цэврүүтсэн байдалтай байна. Өчигдөр 15:00 цагийн үед охин минь хоёр найзтайгаа кофе шопод сууж байсан юм билээ. Гэтэл танихгүй хүн хүрч ирээд өшиглөсөн гэсэн.Тэгэхээр нь манай охин "Би чамайг танихгүй. Чи яагаад намайг өшиглөж байгаа юм бэ, миний өмд муухай болчихлоо, гөвж өг" гэсэн чинь толгой дээр нь аваад удаагүй байсан халуун кофегоо асгасан гэсэн. Эрүүл хүнээс ийм үйлдэл гарах ёсгүй. Тэр эмэгтэйн бичлэгийг харахаар охины минь толгой дээр халуун кофе асгасандаа гэмшиж, санаа зовж байгаа зүйл харагдахгүй байгаа юм.
Тэгээд манай охинд "Аав минь том прокурор хүн. Би баян айлын хүүхэд, та нар намайг яаж ч чадахгүй, цагдаа ирээд л 100 мянган төгрөгөөр торгоно биз, би мөнгийг нь шидчихээд л явна" гэж хэлсэн байгаа юм. Огт танихгүй, эрүүл, галзуу нь мэдэгдэхгүй хүн зүгээр сууж байсан охины минь толгой дээр халуун кофе асгана гэдэг байж боломгүй зүйл, би их гомдолтой байна. Тухайн үед ямар азаар охины минь найз бичлэг хийсэн юм, хэрэв бичлэг хийгээгүй бол манай охин тэр эмэгтэйн толгой дээр кофе асгасан болж мэдэхээр байгаа юм. Охиныг цагдаа дуудахад, толгой дээр нь кофе асгасан эмэгтэй найзтайгаа гараад явсан гэсэн. Тэгээд охин минь цагдаад хандаж "Миний толгой өвдөөд байна, эмнэлэг явж үзүүлье гэсэн чинь цагдаагийн зүгээс шүүх эмнэлэгт үзүүлчихээд ир, би толгой дээр чинь кофе асгасан эмэгтэйг бариад байж байя" гэсэн. Тэгээд охиныг минь эмнэлэг явж байх замд цагдаа залгаад "Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст хүрээд ир, байцаагчаас дугаар авч байж шүүх эмнэлэгт үзүүлдэг" гэж хэлэхэд нь охин маань буцаад очсон байгаа юм. Тэгээд цагдаагийн газар очиход нь нөгөө эмэгтэй зөрөөд гарч явсан гэсэн. Тэгэхдээ "Чи утасны дугаараа өгчих, би жаахан уур бухимдалтай хүн байгаа юм. Эмчилгээ хийлгэнэ гэвэл би мөнгийг нь өгье, та нар намайг ер нь яаж ч чадахгүй" гэж хэлээд явсан гэсэн. Тэгээд охин руу маань өчигдрөөс хойш утасдаж "Гомдлоо буцаачих, би цагдаад асуудалтай болчихлоо, цагдаагийн хэрэгт чи бид хоёрын асуудал хамаагүй шүү" гээд байгаа юм” гэв.
| Хохирогч охины аав Э: Хүний толгой дээр халуун кофе асгана гэдэг эрүүл хүний үйлдэл биш, би гомдолтой байна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |