• Өнөөдөр 2025-06-28

ТӨХК-ийн ажилтан өндөр хүчдэлд цохиулан амиа алджээ

2022-03-02,   435

           ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан  өндөр хүчдэлд цохиулан амиа алджээ. Тодруулбал, гуравдугаар сарын 1-ний өдөр 08.38 цагийн үед ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан хүчдэлд цохиулаад ухаан алдлаа гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн байна.
 
   Дуудлагын дагуу  Баянгол дүүргийн  Цагдаагийн 2-р хэлтэс тухайн газар очин, хэргийг шалгахад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын ээлжийн монтёр 31 настай Д нь  ажлын байран дээрээ өндөр хүчдэлд цохиулж нас барсан байжээ. Одоогоор тус  хэргийн талаар цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт явуулж байгаа аж.

ТӨХК-ийн ажилтан өндөр хүчдэлд цохиулан амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188