• Өнөөдөр 2025-05-06

Хууль бусаар согтууруулах ундаа худалдсан 47 зөрчил илэрчээ

2022-03-02,   329

      Нийслэлийн цагдаагийн газраас "Эргүүл" тусгай арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд шөнийн эргүүлийн хэлтсээс давхардсан тоогоор  258 чиглэлд 516 алба хаагч үүрэг гүйцэтгэж,  1262 иргэн, 1039 тээврийн хэрэгслийг шалгав. Шалгалтаар бусдын биед гэмтэл учруулах хоёр хэргийг таслан зогсоож, шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан гурван хүнийг олж тогтоолоо. Мөн гар дээрээс хууль бусаар  согтууруулах ундаа худалдан борлуулсан 47, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15, нийт 62 зөрчлийг илрүүлж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 27 хүнийг ар гэр, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч ажиллажээ.
 
Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн удирдах газар

Хууль бусаар согтууруулах ундаа худалдсан 47 зөрчил илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188