• Өнөөдөр 2025-05-06

Хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй 17-18 насны дөрвөн хүүхдийг саатуулжээ

2022-03-01,   636

Хоёрдугаар сарын 28-нд  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ... зочид буудлаас хар тамхи хэрэглэсэн өсвөр насны дөрвөн хүүхдийг цагдаагийнхан саатуулжээ.

  Тэднийг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй гэх мэдээллийг зочид буудлын ажилтнууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.

  Тус дуудлагын дагуу цагдаа нар хэргийн газарт очиход 17-18 насны дөрвөн хүүхэд мансуурсан байдалтай байжээ.
 
  Хэргийн газраас тэдний хэрэглэсэн зүү, тариур зэргийг хураан авч, ямар бодис хэрэглэснийг тогтоохоор шинжилгээнд явуулсан гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
 

Хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй 17-18 насны дөрвөн хүүхдийг саатуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188