• Өнөөдөр 2025-05-06

“Тэнгэрийн нүүдэлчид” аяллын төсөл Хэнтий аймгаас гараагаа эхэллээ

2022-03-01,   374

“Тэнгэрийн нүүдэлчид” аяллын төслийн нээлтийн үйл ажиллагаа Чингис хотод боллоо. Монгол улсын 21 аймаг, таван бүс нутгийг дөрвөн улирлын туршид Ар, Өвөр монгол хоёр орны аялагчид шонхор шувуутай, монгол тайга нохойтой, морьтой тасралтгүй туулан монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой уг төсөл Хэнтий аймгаас гараагаа эхлүүлсэн юм. Тус үйл ажиллагааг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Тэнгэрийн нүүдэлчид төслийн баг хамт олон, Монголын шувуулахуйн холбоо, Монгол Тайга нохой судлалын холбоо зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн үеэр Тэнгэрийн нүүдэлчид болон Шонхор шувуутай, Тайга нохой хөтөлсөн морьтон залуусын жагсаалт, монгол тайга нохойн үзэсгэлэн тэмцээн, Монгол тайга нохойн богино зайн уралдаан, урлагийн тоглолт болж өнгөрлөө.

 


“Тэнгэрийн нүүдэлчид” аяллын төсөл Хэнтий аймгаас гараагаа эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188