• Өнөөдөр 2025-05-06

ОБЕГ: Аврагч холбоочин, дуудлага хүлээн авагч нарт сургалт зохион байгуулжээ

2022-03-01,   300

  Нийслэлийн Онцгой байдлын газраас аврагч холбоочин, дуудлага хүлээн авагч  нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хууль эрх зүй, цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулжээ.
 
  Сургалтад бүтцийн нэгжүүдийн  60 гаруй алба хаагч хамрагдаж холбооны зохион байгуулалт, эмнэлгийн анхан шатны тусламж,  цэргийн холбоо түүний бүтэц, холбооны үүсэл, хөгжил, хэтийн төлөв,  хувь хүн ба харилцан ярианы соёл,  анги, салбарт ашиглагдаж байгаа аналоги болон тоон радио станцын ашиглалт, ажиллагаа зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэг, мэдээлэл олгосон аж.
 
  Ингэснээр аврагч холбоочин, дуудлага хүлээн авагчдын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвар,  цэргийн сахилга хариуцлага, харилцан ойлголцол, ажлын уялдаа, харилцаа хандлагыг дээшлүүлэх ач холбогдолтой гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
 

ОБЕГ: Аврагч холбоочин, дуудлага хүлээн авагч нарт сургалт зохион байгуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188