• Өнөөдөр 2025-05-06

Эмч, сувилагч нар эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологид суралцжээ

2022-03-01,   357

   Хүүхдийг Ивээх Сан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад Ковид-19-ийн хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархварзүйн хяналтыг дэмжих” (EpiC) төслийг хэрэгжүүлж байгаа аж. 
 
  Төслийн хүрээнд Эрүүл мэндийн яамтай хамтарч, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, сумын эрүүл мэндийн төв дэх Ковид-19-ийн халдварын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа эмч, эмнэлгийн ажилтны чадавхыг нэмэгдүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх зорилготой юм.
 
  Төслийн хүрээнд нийслэлийн есөн дүүрэг, Төв аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн эмч, сувилагч нарт “Цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологи арга, аргачлал” сургалтыг  хоёрдугаар сарын 23-25ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулжээ.
 
  Сургалтанд оролцогчид цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын сүүлийн үеийн дэвшилтэт технологид суралцаж, өөрсдийн мэдлэг, чадвараа нэмэгдүүлсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
 

Эмч, сувилагч нар эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологид суралцжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188