• Өнөөдөр 2025-05-05

Таван настай хүүхэд өндрөөс унаж, амиа алджээ

2022-03-01,   484

    Баянгол дүүрэгт байрлах Голден парк хотхонд оршин суудаг байсан айлын таван настай хүүхэд өндрөөс унаж, амиа алджээ.

   Тодруулбал, өчигдөр буюу хоёрдугаар арын 28-ны өдрийн 14:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 25-р дугаар хороонд байрлах хотхонд таван настай эрэгтэй хүүхдийг гэрт нь ганцааранг нь цоожлон үлдээсний улмаас  долоон давхраас унаж нас барсан байна. Талийгаач хүү том өрөөнийхөө цонхоор харж байх үедээ доош унажээ. Ингэхдээ тухайн айл тагтны хаалтгүй байсан байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.


Таван настай хүүхэд өндрөөс унаж, амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188